Спортын салбарынхан тоон гарын үсгээ баталгаажуулав


9-р сарын 30
17 цаг 07 минут
Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид болон Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид (132 хүн) өнөөдөр тоон гарын үсгээ баталгаажуулав. Энэхүү нэгдсэн арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хорооноос Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
Тоон гарын үсэг нь цаг хугацааг хялбарчлах, илүү бүтээмжийг дагуулах технологийн олон асуудлыг шийдвэрлэж байгаа юм.
Иргэдэд төдийгүй нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлж байгаа нь туйлын үнэн. Цахим баримтад зурагдсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр бөгөөд дараах зүйлийг баталгаажуулдаг мэдээлэл юм.
Тоон гарын үсгийг эзэмшсэнээр цахим орчинд дараах давуу талуудыг олж авна:
✅Цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт бичигтэй хуулийн хувьд адил хүчин төгөлдөр ашиглах
✅Төрийн болон бусад онлайн үйлчилгээг авахад өөрийгөө болон байгууллагаа батлах
✅Цахим үйлчилгээнд өөрийгөө баталж нэвтрэх, өөрийн мэдээллийг авах
✅Цаасан архиваас татгалзах, цахим архивд шилжих
✅Дамжуулж буй өгөгдөл, мэдээллийг шифрлэн нууцлах
✅Хостын болон вебийн аливаа холболт, харилцан ажиллагааг шифрлэн хамгаалах SSL/TLS холболт үүсгэх
✅Сүлжээний төхөөрөмжийн өгөгдөл дамжуулалтыг кодлох
✅Програмын кодыг баталгаажуулах боломжтой юм.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.