УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ


9-р сарын 30
16 цаг 19 минут

Нийслэлийн удирдлагууд болон Монголын Ахмадын холбоо, Нийслэлийн Ахмадын хорооноос өндөр настнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлд оршин суугаа ахмадуудад УИХ-ын дарга болон нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцож, нийслэл хотыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим ахмадын төлөөлөлд шагнал гардууллаа. Мөн нийслэл, дүүргүүдийн төлөөлөл болж, салбар бүрд түүчээлсэн есөн ахмадад хүндэтгэлийн бэлэг гардуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Энд хуран цугласан эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ олон улсын болон Монгол Улсын ахмадын өдрийн мэндийг хувиасаа болон УИХ-ын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, гүн хүндэтгэл үзүүлье. Улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөөдрийн Монгол Улсыг бүтээн байгуулсан хүмүүс бол та бүхэн юм. Та нарынхаа ажил, амьдралын арвин баялаг туршлага, үнэ цэнтэй мэдлэг чадвараас бид байнга суралцаж байх ёстой. Та бүхэнд эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.

Мөн өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар НЗДТГ-т ажиллаж байсан, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр  оруулсан ахмадуудад Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн хүндэт медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.