Төв, орон нутгийн 50 гаруй алба хаагч сургалтад хамрагдаж байна


9-р сарын 27
16 цаг 07 минут

viber_image_2022-09-27_10-04-01-089-1.jpgОнцгой байдлын ерөнхий газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн менежмент” сэдэвт сургалт НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.

 Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, эмч-сэтгэл зүй, эмнэлгийн зааварлагч нарын боловсон хүчний байдал, үйл ажиллагаанд тулгуурлан эмнэлгийн зөвшөөрөл авах 21 аймаг, нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги байгууллагад Олон улсын байгууллагын санхүүжилтээр эмнэл зүйн ур чадвар дээшлүүлэх танхим байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хээрийн хоёрдугаар шатлалын эмнэлгийг түшиглэн “Эмнэлгийн яаралтай тусламжийн үндэсний баг” байгуулж гамшиг, олныг хамарсан ослын үед үндэсний болон олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон юм.

Төв, орон нутгийн  эмч, сэтгэлзүйч, эмнэлгийн зааварлагч, сувилагч нарын 50 гаруй алба хаагч хамрагдаж байгаа тус сургалт энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Онцгой байдлын ерөнхий газраас эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагч, сувилагч нарын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах үүднээс цахим бүртгэлийн журам, хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах заавар, нийтийг хамарсан ослын үеийн салбар хоорондын ажиллах төлөвлөгөө,“Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагч (сувилагч) нарын ажлын байранд хөтлөгдөх баримт бичгийн ерөнхий жагсаалт, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээний журам, гарын авлагыг тус тус батлуулан, мөрдлөг болгон ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 цаг 26 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 цаг 27 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 цаг 29 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 цаг 30 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 цаг 31 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 цаг 32 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 цаг 33 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 цаг 33 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.