"Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал" үндэсний сургалт зохион байгуулав


9-р сарын 22
17 цаг 10 минут
Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хамгаалах “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага” стандартыг мөрдөх, бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөлт хийх арга зүйгээр хангах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулж нэгдмэл ойлголттой болох зорилгоор үндэсний хэмжээний сургалт зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, төр иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажлын хэсэг, Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартын техникийн хороо, Хүүхэд хамгааллын кластер мэргэжлийн ангийг байгуулж төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн ангийн гишүүдэд стандартыг хэрэглэх чадамж олгох сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн сургалт дараах сэдвээр явагдаж гишүүдэд ойлголт мэдээлэл өглөө.
✍️Гэр бүл хүүхэд, залуучуудын асуудлаарх эрх зүйн шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээ
✍️Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал
✍️Өвөлжилтийн бэлэн байдал ба хариу үйлчилгээ
✍️Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын стандарт
✍️Цар тахал, зуд, газар хөдлөлтийн үед стандартыг хэрхэн ашиглах талаарх заавар
✍️Гамшгийн үед нийгэм- сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга зүй
Хүүхдэд ээлтэй гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах
✍️Гамшиг, онцгой байдлын үед мэргэжлийн анги хэрхэн ажиллах, зохицуулалт хамтын ажиллагаа
Сургалтад аймаг, нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, хэлтсийн төлөөлөл бүхий 105 хүн оролцлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ51 минут 4 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ51 минут 52 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав52 минут 17 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ52 минут 36 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно53 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа53 минут 21 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ54 минут 3 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ54 минут 50 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ55 минут 22 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна55 минут 43 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.