Говь-Алтай аймгийн соёлын төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа


9-р сарын 22
14 цаг 37 минут

Соёлын төвийн орчин, үйл ажиллагаа, хүний нөөцийг бэхжүүлэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд соёлын боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газар, Чандмань, Эрдэнэ сумын соёлын төвийн ажилтнуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.Хэлэлцүүлгээр сумын соёлын төвийн удирдлага зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн өнөөгийн байдлын талаар санал солилцож, цаашдын хөгжлийн төлөвлөлтийн талаар ажилтнууд саналаа хэлэлцлээ.Ташрамд дурдахад Говь-Алтай аймгийн Чандмань сумын соёлын төв нь өнгөрсөн жил баруун бүсийн жишиг соёлын төвөөр шалгарсан ба Орон нутаг судлах танхим нь байгалийн, соёлын биет бус өвийн, баримтат өвийн, түүхийн гэсэн чиглэл бүрээр танхим нээж баяжилтыг тогтмол хийж байгаа нь улсын хэмжээнд сайн туршлага болохуйц байлаа.Мөн Эрдэнэ сумын соёлын төвийн хувьд тухайн бүс нутагт амьдардаг ан амьтны чихмэлээр  байгалийн танхимын үзмэрээ баяжуулсан нь орон нутгийн иргэд болон тус сумыг зорин ирсэн гадаад, дотоодын  жуулчдад тухайн бүс нутгийн байгалийн тогтоц болон ан амьтны талаарх мэдлэгийг олгоход түлхэц болж байна.   Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, мэргэжилтэн Я.Орломсүрэн, СУИС-ийн Чанарын баталгаажуулалт, хөтөлбөрийн хорооны дарга Д.Одсүрэн, Монголын Үндэсний музейн “Музей судлалын мэргэжил, арга зүйн төв”-ийн дарга Д.Мөнхтогоо нар Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдад ажиллалаа.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ8 сар 24. 12:19Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд8 сар 24. 12:18Сонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна8 сар 24. 12:17Хөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо8 сар 24. 12:16"Нарны илч” төслийн явцтай танилцлаа8 сар 24. 12:14Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа8 сар 24. 12:13“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа8 сар 24. 12:13500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна8 сар 24. 12:12Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна8 сар 24. 12:11Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдрөөс мессежээр илгээнэ8 сар 24. 12:10АИ-92 бензиний 47 вагон замд явж байна8 сар 21. 14:24Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ8 сар 21. 14:23
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.