Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов


9-р сарын 22
14 цаг 33 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр Лихтенштейн, Швед Улсын Байнгын төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцов.

Энэхүү уулзалт нь хүний эрх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, дипломат алба дахь эмэгтэйчүүдийн байр суурь, идэвхтэй үйл ажиллагааны талаар санал солилцох зорилгоор жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулдаг албан бус арга хэмжээ юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтын үеэр Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли, Швед Улсын Гадаад хэргийн сайд Анн Линдэ, Лихтенштейн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Доминик Хаслер, Сенегал Улсын Гадаад хэргийн сайд Аиссата Талл Салл, Мозамбик Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Алсинда Абреу нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.