НҮБ-ын ногоон индрээс энх тайвныг уриалчхаад ирж яваа У.Хүрэлсүхийн ганзагалаа


9-р сарын 22
11 цаг 28 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор АНУ-ын Нью Йорк хотод болж байгаа юм. Чуулганд 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх дараалалд гуравдугаарт бичигджээ.

Тэрбээр өнгөрсөн жил энэ индэр дээрээс Монгол Улс тэрбум мод тарина хэмээн дэлхийд зарлаж байлаа. Үүнээс 20 гаруй мянгыг нь оддоогийн байдлаар тарьж амжаад байгаа албан бус тоо байна. Ерөнхийлөгч Энэ удаа ч мөн өөрийн хэлсэн үгэндээ байгаль орчны аюулгүй байдал, цөлжилттэй тэмцэх тухайд онцлов.

Түүний энэ жилийн хэлсэн үгээс онцлох хэд хэдэн чухал санаа байгааг товчлон дурдвал, даян дэлхийд амар амгалан тогтоохыг уриаллаа. Монголчууд 800 жилийн тэртээ  Монголын их амар амгаланг тогтоож байсныг тусгайлан сануулав. Даян дэлхийд энх тайвныг тогтоохоор уриалахдаа улс орнууд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал их байгааг 2021 оны байдлаар үүнд 2,1 их наяд ам.долларыг энэ зорилгоор зарцуулсан гэсэн судалгаа тоо баримтаас дурдаад энэ мөнгийг улс орнууд боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж аюулгүй байдалд зарцуулдаг болоосой гэсэн чухал санааг дэвшүүлсэн нь содон байлаа.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлд дэвшүүлсэн “Өөрчлөлтийн таван чиглэл” хэмээх шинэчлэлийн зорилтуудыг дэмжиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэхий бусад улс орнуудад уриалсан юм.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн илэрхийлсэн бас нэгэн чухал санаа нь Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь өнөөгийн оролцоогоо нэмэгдүүлэх, тэр дундаа эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг эх орондоо таван жил тутамд зохион байгуулдаг уламжлал тогтоох сонирхлоо илэрхийлсэн юм. Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлээд 30 жил болж байна.

 

Хоёр ч төсөл Монгол Улсад хэрэгжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Нью Йорк хотод ажиллаж байгаа өдрүүдэд хийсэн хоёр талын уулзалтуудыг тоймловол, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай уулзсан юм. Тэрбээр олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын явуулж буй бие даасан, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг онцолж, газар зүйн байрлалын онцлогийг бүрэн ойлгож, хүндэтгэж буйгаа хэлжээ. Мөн Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаар болсон нь бас нэгэн чухал мэдээ байлаа. Европын холбоо уг төслийг хэрэгжүүлэхээр Ази тивээс ганцхан улс сонгосон нь Монгол юм.

Мөн Байгаль орчны тогтортой хөгжил төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон дөрвөн улсын нэг нь Монгол Улс. Уг төслийг The Nature Conservancy /TNC/ байгууллагаас хэрэгжүүлэх юм.

2026 онд Монгол Улсад дэлхийн зуу гаруй орны төрийн тэргүүнүүд цугларна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзсан уулзалтаас онцлоход НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэсэн амлалт байлаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болоод байгаа билээ. Уг хурал нь оролцогчдын хувьд Монгол Улсад 2012 онд болж байсан АСЕМ-аас бараг 6 дахин том гэж хэлж болох юм. Хоёр жил тутам болдог тус хурал энэ жилийнх нь ирэх 11 дүгээр сард Египетэд, 2024 онд Сауди Арабад болох юм.

Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол улсад айлчилж байгаадаа баяртай” байна гэж онцолж байсан юм. Энх тайваны бэлгэ тэмдэг гэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс энх тайваныг олон улсад уриалж, дуу хоолойгоо хүргэлээ. Тэрбум мод тарих санаачилга, хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дэмжих, цөлжилттэй тэмцэх, байгаль орчинд ээлтэй байх бодлого хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын санал санаачилгыг олон улс орны тэргүүнүүд дэмжиж, Европын холбоо, The Nature Conservancy /TNC/ дэмжиж төслөө хэрэгжүүлэхээр сонгосон нь бодит үр дүн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:58
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.