Иргэдийн хүсэлтээр хөрсний ус зайлуулах шугам угсарчээ


9-р сарын 20
12 цаг 28 минут

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдээс доод Салхит зуслангийн зам дагуу оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчин алдагдаж, орчны бохирдол үүсч, хөрсний ус ихээр гарч өвөлдөө халиа, дошин, зундаа байнгын усан дунд амьдарч байна гэсэн санал хүсэлт олонтаа ирдэг. Үүний  дагуу  Геодези, Усны барилга байгууламжийн газар, түүний удирдлагууд  өнгөрсөн саруудад нөхцөл байдалтай танилцаж,  хэрхэн хамтран шийдвэрлэх талаар оршин суугчидтай зөвшилцсөн.

Тус байршилд үүсдэг нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Геодези, Усны барилга байгууламжийн газар 259 метр хөрсний ус зайлуулах шугам угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ус зайлуулах шугам нь хөрсний усыг газрын гадрага дээр гарч ирэхээс сэргийлэн Сэлбэ голын далан руу нийлүүлэх ач холбогдолтой юм.

“Хотын хөгжилд иргэдийн оролцоо чухал гэдгийг энэхүү жишээ харуулж байна. Асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд иргэд идэвхтэй оролцох цаг болсон” хэмээн Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа өгүүлж байна.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.