Япон улсын иргэн Таэко Иманагаг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа


9-р сарын 19
15 цаг 40 минут

Монгол-Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин тэлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, хоёр ард түмний найрсаг хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Япон улсын иргэн Таэко Иманагад Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм.

Хатагтай Таэко Иманага нь монгол хүүхэд, залуусыг Япон улсын Оита мужийн “Янагигаүра” ахлах сургуульд суралцуулах таатай боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод болон Хөвсгөл аймгийн төв Мөрөнд “Мирай тэмүүлэл” Япон хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулах санаачилгыг гарган өдгөө тав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Түүний санаачилгаар байгуулагдсан сургалтын төвд өдгөө ахлах ангийн сурагчид хамрагдан япон хэлний зохих мэдлэгийг эзэмшин “Янагигаүра” ахлах сургуульд элсэн амжилттай суралцан сурлага, спортын амжилтаараа Япон оронд Эр орныхоо нэрийг өндөрт өргөж буй.

Монгол, Японы боловсрол, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дан ганц төр засгийн үйл ажиллагаа бус хоёр улсын иргэд, боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг Хатагтай Таэко Иманага онцлон үзэж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвх зүтгэл гаргасаар байгаа билээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина7 цаг 13 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ7 цаг 13 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна7 цаг 14 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна7 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ7 цаг 15 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай7 цаг 16 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ7 цаг 27 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно7 цаг 27 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо7 цаг 28 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу7 цаг 29 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна7 цаг 30 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.