Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ ИБУИНХУ-ын цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцож байна


9-р сарын 19
8 цаг 41 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцож байна.
 
Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 18-ны өдөр Вестминстерийн ордонд Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв.
Энэхүү ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Хатан хаан Элизабет нь 70 жилийн турш хаан ширээнд залрахдаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи Улс нь Хатан хааны засаглалын үед өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Британи Улс нь манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн юм.
Цог Жавхлант Хатан хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд 200 орчим улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ7 цаг 2 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан7 цаг 4 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь7 цаг 5 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна7 цаг 6 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ7 цаг 12 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ7 цаг 19 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?7 цаг 21 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана7 цаг 22 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна7 цаг 24 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна9 цаг 31 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.