Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures” компанийн төлөөлөлтэй уулзлаа


9-р сарын 16
8 цаг 24 минут

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар “Paramount Pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Carlos Lugo, “Netflix” компанийн менежер Songlee Lee, “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Carrie Regan, “HBO Маx, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Krutin Patel, найруулагч Peiter Sebastian, “Living films”-ийн туслах найруулагч Аpinat Siricharoenjit нарын дэлхийн томоохон студи, продакшн, компанийн найруулагч, продюсер, удирдлагууд манай улсад ирээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Дэлхийн кино урлагийн чиглэлийг тодорхойлогчид манай улсад ирсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын кино урлагийн салбарыг шинэ шатанд гаргах, дэлхийд толилуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Дэлхийн томоохон кино компаниуд Монголд зураг авалт хийх таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох нь Монгол Улсын Засгийн газрын чухал бодлогын нэг гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Кино урлагийг дэмжих тухай хууль 2021 онд батлагдаж, энэ оны эхнээс хэрэгжиж эхэлснээр улс орнууд, дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Энэ хүрээнд Соёлын яам, Кино урлагийг дэмжих зөвлөл  хамтран “FAM TOUR-2022” арга хэмжээг зохион байгуулж, Монгол Улсын зарласан урамшууллын талаарх мэдээллийг танилцуулах, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах,  Монгол орны  үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх зэрэг ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.