Эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцэв


9-р сарын 14
8 цаг 18 минут

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассемблейн дэд дарга Ким Ён Жү-ийн санаачилгаар 2022 оны 09 сарын 02-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн ордонд Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарц” сэдэвт мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БНСУ-ын эрүүл мэнд, байгаль орчны салбарын мэргэжлийн судлаач эмч болон Мэргэжлээс шалтгаалах өвчин, орчны өвчин судлалын төв,  Хөдөлмөрийн эрүүл ахуй судалгааны хүрээлэнгийн удирдлагууд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түүнээс үүдэлтэй өвчлөлийн төлөв байдлын талаар танилцуулав.

Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний явцын талаар мэдээлэл өглөө.

Цаашид Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг эрүүл мэнд, байгаль орчны салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон  үр дүнд  хүрэх боломжтой арга замыг эрэлхийлэх зорилготой мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг байгуулахаар боллоо.

Талууд эрүүл мэндийн болон байгаль орчны чиглэлээр урт хугацааны төсөл хэрэгжүүлэх бөгөөд үүнтэй холбоотой хэлэлцүүлэг, семинарыг ирэх 12 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Солонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо28 секундын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина1 минут 26 секундын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.