МБАТСН: Б.Эрхэмбаяр ОУХМ-ын болзол хангав


9-р сарын 12
15 цаг 13 минут

Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлага спортын 10 метрийн хийн урт бууны шигшээ тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 20, эмэгтэйчүүдэд 23 тамирчин цэц мэргэнээ сорив. Эрэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймгийн тамирчин Б.Эрхэмбаяр алтан медаль хүртсэн бол мастеруудын дэлхийн аварга, Увс аймгийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянзүрх дүүргийн тамирчинн Н.Баяраа хүрэл медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин Г.Нандинзяа түрүүлж, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, Булган аймгийн тамирчин Т.Золжаргал, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Баянзүрх дүүргийн тамирчин О.Янжинлхам нар удаалав.
Эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Б.Эрхэмбаяр тус тэмцээний үеэр Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан бол эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Г.Нандинзаяа нь Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын аварга, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай бөгөөд “Рио-2016” зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ7 цаг 19 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ7 цаг 20 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"7 цаг 21 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна7 цаг 21 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна7 цаг 22 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 цаг 23 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав7 цаг 26 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ7 цаг 27 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй7 цаг 28 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна7 цаг 30 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.