Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна


9-р сарын 9
12 цаг 27 минут

Нийслэлийн ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын Дархан цаазат газартай хамтран есдүгээр сарын 5-15-ны хооронд нийслэлийн ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт явуулж буй юм. 

Есдүгээр сарын 8-ны байдлаар самарчдын 37 отог, 146 иргэнд холбогдох хууль журмыг танилцуулж, ногоон бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн самрыг хураасан байна. Зөрчлийн шинжтэй зургаан  үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.

"Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээ нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Хяналт шалгалтын үеэр иргэд ойн дагалдах баялаг болох хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээсэн зөрчил ихээр илэрчээ. Түншүүр буюу хатуу биетэй механик үйлдэл үзүүлж модыг доргиох аргаар самар түүх нь хуш модыг гэмтээж, үүнээс үүдэн моддын 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Цаашлаад модны хоёрдогч хортон орвол 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй ажээ. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс үүдэн мод мөхөх, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах аюултайг мэргэжилтнүүд санууллаа.Самрыг түүхийгээр нь түүснээс үүдэн хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэйн дээр самар түүх үедээ өндрөөс унаж, бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах явдал тохиолдсон байна. Иймд нийслэлийн ногоон бүсэд хуш модны самрыг хууль бусаар түүхгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ25 минут 59 секундын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ26 минут 33 секундын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"27 минут 27 секундын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна28 минут 1 секундын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна28 минут 43 секундын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ30 минут 15 секундын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав32 минут 44 секундын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ33 минут 38 секундын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй34 минут 52 секундын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна37 минут 12 секундын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.