“Фантастик" продакшны уран бүтээлчид : "Зура: Цурам ажиллагаа-2″ уран сайхны киног тэрбум гаруй төгрөгийн зардлаар бүтээлээ


9-р сарын 7
16 цаг 10 минут

Өнөөдөр “Фантастик" продакшны уран бүтээлчид "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийлээ.

Фантастик продакшны уран бүтээлчид:

Фантастик продакшн” Хятад найруулагчийн саналаас яагаад татгалзсан бэ -  Eguur.MN

 “Манай продакшны 15 дахь уран бүтээл "Зура: Цурам ажиллагаа-2" уран сайхны кино хоёр хоногийн дараа бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Дэлгэцийн шинэ уран бүтээлдээ Сингапур, Малайз, Хонг Конг, Казахстан зэрэг гадаадын уран бүтээлчдийг урьж, тоглуулсан.  Бид олон улсын стандартад нийцэхийг хичээлээ. Тиймээс гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажилласан гэдгээрээ онцлог. Мөн "Action crew" гээд Монголынхоо чадварлаг орлон тоглогчидтой хамтран ажилласан. Киноны зураг авалтад ашигласан камерны хувьд "ARRI" техникийг ашигласан. Пост продакшны ажлыг хүртэл хийхдээ гадаадын уран бүтээлчдээс туршлага солилцож, анхны олон улсын түвшинд хийхийг хичээсэн кино болж байна. Цаашдаа гадаад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар эхний яриа хэлэлцээгээ хийж байна. Жишээлбэл, HBO, NEPLEX компаниудтай хамтран ажиллахаар хариугаа хүлээж байна. Цаг хугацаа их шаарддаг юм байна. Шинэ уран бүтээл маань багагүй хэмжээний мөнгөөр бүтсэн бөгөөд нийтдээ 52 хоног Тайланд, БНСУ, Монголд зураг авалтыг хийсэн. Ерөнхийдөө тэрбум гаруй төгрөгийн зардлаар бүтсэн.

 Постер:

"Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийнэ гэснийг зарим нь буруу ташаа ойлгосон юм шиг байна. Мэдээж бизнесийн байгууллагууд хоорондоо учраа олох ёстой. Хувь байгууллага учраас өөрсдийн сонголтоор хамтран ажилладаг болохоос хүчээр тулгадаг асуудал байхгүй гэж бодож байна. Хоёр талаасаа тохиролцож, биднийг дэмжиж ажиллахаар болсонд баяртай байна. Уран бүтээлчид сайн уран бүтээл хийхийн тулд маш их зардал гаргаж, эрсдэл үүрдэг. Үүнийг маань кино театрууд дэмжин ажиллаж байгаад баяртай байна.

Видео: “Зура 2” Цурам Ажиллагаа УСК-ны анхны трейлер

"Өргөө" кино театрын гаргасан гэрээний саналтай бид санал нийлээгүй. Бид өөрсдийн саналаа өгч, тохиролцож ажиллахаар боллоо. Хоёулаа бизнесийн байгууллага учраас үйл ажиллагаагаа явуулахыг бодно шүү дээ. Энэ гэрээний хувилбараар бусад уран бүтээлчид цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Кино театрын зүгээс гэрээн дээр давамгай эрх эдэлсэн асуудал гарсан. Бид болохгүй гэвэл өөрсдөө зориглож, "Өргөө" гэдэг кино театраар киногоо гаргахгүй байхыг шийдвэр гаргаад байсан. Гэвч бид тохиролцоод, цаашдаа Монголын кино урлагийнхан энэ жишгээр гэрээ хийнэ гэдэгт маш их баяртай байна.  Хотод гэхэд нийт үйл ажиллагаа явуулдаг 14 кино театраас долоо нь "Өргөө" кино театрын салбарууд. Энэ давуу талаараа монополь байх гэрээг хийдэг байсныг бид харилцан зөвшилцөж, тохиролцсон. Өнөөдөр л энэ хурлын өмнөхөн бид тохиролцсон. Хуульдаа кино театр, уран бүтээлчид 50, 50 хувь байх ёстой.

Театрууд

Гэтэл бодит байдал дээр 56.8 хувь болон "Сод монгол" компанийн бензиний 10 хувийн хөнгөлөлт өгдөг. Уран бүтээлчид кино хөгжлийн сангийн хоёр хувь гээд нийтдээ 68 бараг 70 хувь нэмээд улсын татвар төлнө. Ингэхээр уран бүтээлчдэд маш хүндрэлтэй байсан. Харин өнөөдрөөс бүх кино урлагийн уран бүтээлчид энэ шинэчилсэн гэрээний нөхцөлөөр хамтран ажиллана. Бусад кино театруудын хувьд 50, 50 хувиар хамтран ажилладаг.

Анх "Өргөө" кино театрынхан IMAX дэлгэцийг оруулж ирж, Канадаас лицензээр түрээсэлдэг учраас 56 хувь гэж нэмж байсан. Үүнийг нь уран бүтээлчид ойлгож, дэмжсэн. Яваандаа бүх салбарууд нь 56  хувь болсон учраас бид гэрээндээ өөрчлөлт оруулах саналыг тавьсан. Бидний гурав дахь үе эхэлж байна.

Kinepolis to Open IMAX Theatre in Antwerp in December - Celluloid Junkie

Хэвлэлийн хурал хийнэ гэснээс хойш бага багаар өөрчлөлт орж, зөв шийдвэр гаргаж байгаад талархаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг их байлаа.

Нээлтэнд урлагийн төлөөлөл болон ивээн тэтгэгч байгууллагуудын маань төлөөлөл оролцох болно. Казахстаны кино багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ техниктэйгээ ирж, хамтран ажилласан. Бид тун удахгүй маш том түүхэн төсөл дээр ажиллах гэж байна. Цар тахалтай холбоотойгоор хойшилсон. Нэг эхэлбэл зогсч болохгүй учраас судалгаа, олон улсын гэрээ, жүжигчдийн бэлтгэл бэлэн. Одоо хил гаалийн асуудал л тулгараад байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.