"Хүлээлгийн өрөө" ютүб суваг 117 мянган дагагч, 155 видеотой болжээ


9-р сарын 6
11 цаг 27 минут

No description available.“Хүлээлгийн өрөө” подкастын хөтлөгчид болох Ц.Ариунаа, М.Аззаяа нар Герман Улсад сурч, ажилладаг. Тэд эх орондоо ирээд байгаа бөгөөд подкастынхаа 100 дахь дугаараа үнэнч сонсогчидтойгоо хамт хийв. "Road68" клубт өчигдөр /2022.09.04/-ны өдөр болсон энэхүү арга хэмжээнд 400 гаад зочид, үзэгч фенүүд нь цугалсан бөгөөд 300 ширхэг тасалбар ердөө гурван хоногт дуусчээ. Энэ бол бүсгүйчүүдийн  "Хүлээлгийн өрөө" подкаст сонсдог үнэнч хүрээлэл бий болсоны илэрхийлэл юм.  Ц.Ариунаа, М.Аззаяа нар  анх 2019 онд хэсэг найзуудынхаа хамтаар халуун дулаан яриа хөөрөө өрнүүлж сууж байгаад энэхүү подкастаа хийх санаагаа олсон аж. Тэр дундаа  эмэгтэйчүүдийн талаар, дотно харилцаа, сексийн амьдралын талаарх зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн подкаст эхлүүлэх нь нийгэмд хүлээлттэй, бусдад хэрэгтэй байх болов уу гэж бодож уг подкастаа эхлүүлжээ.  Өдгөө  "Хүлээлгийн өрөө" ютүб суваг 117 мянган дагагч, 155 видеотой болсон байна. Энэхүү подкастын өмнөх 99 дугаарыг зөвхөн сонсдог байсан сонсогчид нь энэ удаа эрч хүчтэй, цог золбоотой хоёр бүсгүйтэй хамтдаа 100 дахь дугаарыг нь бүтээлээ. No description available.

Ц.Ариунаа, М.Аззаяа  нар тайзан дээр гарч ирэхдээ анхны дугаараа хийж байгаа мэт сандарч буйгаа хэлж байв. Түүнчлэн "Даваа гараг бүрийн өглөө бүр товлосон цагтаа тогтсон ажил нь юм шиг бидний подкастыг сонсдог, сонссоор байх хүмүүстээ маш их баярлаж байна. Та нар амьдралын минь нэг хэсэг болсон. Цаашдаа подкаст "Зочны өрөө", "Унтлагын өрөө" гээд өргөжихийг үгүйсгэхгүй. Ер нь бол манай подкаст цаашид үргэлжилнэ. Та бүхэнд баярлалаа гэж хэлэх ч багадаж байна" хэмээсэн юм. 
Бүсгүйчүүд 100 дахь дугаартаа унтлагын хувцсаа өмсөөд халуухан сэдвээр яриа өрнүүлж, зочид speed date хийж, хөгжилтэй тоглоом тоглож, үзэгчид мэргэжлийн тайчигч залуусаар нүдээ хужирлав. Мөн Акбота, Roockie, Энэрэл, Дөк зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж энэ үдшийг улам хөгжөөнтэй болгож байв. 

No description available.

-Ц.Ариунаагийн хувьд  сэтгүүлч мэргэжилтэй. Монголд Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөөд одоо Германд пиар сурталчилгааны чиглэлээр сурч байгаа юм байна. Харин М.Аззаяагийн хувьд нийгмийн ажилтан мэргэжилтэй бөгөөд Германд мэргэжлээрээ магистр хамгаалж байгаа юм байна.

Бүсгүйчүүд өдгөө  “Хүлээлгийн өрөө”-нөөс гадна гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын амьдралын талаар өгүүлсэн “Харанхуй өрөө” хэмээн шинэ төслөө эхлүүлээд байгаа бөгөөд мөн л өөрийн гэсэн өнгө төрхтэй, сонсогчидтой болоод байгаа юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 23. 15:35Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 23. 15:35"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"4 сар 23. 15:34Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна4 сар 23. 15:33X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна4 сар 23. 15:33Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 23. 15:31Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав4 сар 23. 15:29Л.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ4 сар 23. 15:28Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй4 сар 23. 15:26Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна4 сар 23. 15:24Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.