Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар 09 сарын 09-нд 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдана


9-р сарын 6
10 цаг 00 минут

З.Шинэчагтага vs Э.Цэндбаатар ~ Toim.mn: Tодорхой тоймлоноХолимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгийн бооцоот халз тулаанаа есдүгээр сарын 9-ний 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд хийхээр болсон. Өнөөдөр тулаанчид Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд “Face off time” уулзалт хийж, мэдээлэл өглөө. Э.Цэндбаатар: З.Шинэчагтгыг урж тасдмаар байна - Eguur.MNМУГТ Э.Цэндбаатар: "Тулааныг догдлон хүлээж байна. Хүн зодолдохын өмнө нэг тийм чичрэлт байдаг. Хор шар байдаг. Нэг тийм юм байгаад байна. Рингэн дээр гарах хүртлээ үүнийгээ маш их дарж байна. Рингэн дээр гараад арслан барс шиг урж тасдаж хаямаар байдаг. 9 сарын 9-нд Шинэчагтагыг би урж тасдмаар байна.  Би Монголын ард түмний өмнө зодно л гэсэн бол зодмоор байна.  Гялс тулаанаа хийчхээд Америк руу явж мэргэжлийн бокстоо алаад өгмөөр байна. Эхлээн энэ шаврын хаалтыг арчиж хаяад мэргэжил лүгээ явмаар байна" гэлээ. З.ШИНЭЧАГТГА: Э.ЦЭНДБААТАР ӨМНӨ НАМАЙГ СҮРТЭЙ ЗОДОЖ ЧАДААГҮЙ - ТА ДАРЖ  ОРООД...Холимог тулаанч З.Шинэчагтга: Дахиад ингээд өөд өөдөөсөө хараад уулзах сонин байна. Тулааны спорт мөнгөтэй салшгүй холбоотой. Бид мөнгөний төлөө өөрсдийгөө бэлдэж, энэ хүртэл олон ялалтыг авч чадсан нэгнээ үнэлэх нь зүйтэй гэж үзсэн. 600 саяар тоглоё гэж би хэлсэн. Э.Цэндбаатар хүлээж авсан. Есдүгээр сарын 09-нд энэ нөхөртэй өөрийнх нь спортоор үзэхэд айх зүйл алга. Намайг урж тасдана л гээд байгаа. Өмнө нь нэг үзэж байсан, намайг сүртэй зодож чадаагүй шүү дээ. Ямартай ч би бол амжилтын төлөө тулалдаж байгаа тулаанч. Цэндбаатар бол мөнгөний төлөө тулалдаж байгаа тулаанч юм шиг байна лээ. Надад амжилт нь хэрэгтэй, чамд мөнгө нь хэрэгтэй байгаа байх. Сая орилж л байна. Би тэгмээр байна, би зодмоор байна  гээд. Энэнд ард түмний өмнө, ард түмний нүдэн дээр гээд хэн нь заагаад өгсөн юм. Энэ хүний саяын эмоци нь нэвтрүүлэг болгонд орохдоо нулимс нь ойрхон байдаг юм байлгүй. Байнга л уйлж байх юм. Уйлахгүй болохоороо хүн рүү онгирч байх юм, орилж байх юм. 9 сарын 9-нд уулзъя даа" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.