Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх УБТЗ-ын Төв эмнэлгийн "Талын гэгээ" хөдөлгөөнт оношилгооны төвийг үдэн гаргах арга хэмжээ зохион байгуулагдлаа


9-р сарын 5
18 цаг 00 минут

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар УБТЗ-ын Нэгдсэн эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр замдаа гарлаа.  Уг оношилгооны төвийг үдэн гаргах арга хэмжээнд Улаанбаатар төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Төмөр замын төв эмнэлгийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо. Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар УБТЗ-ын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв нь эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан, нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэй нийт 4 вагоноос бүрдсэн галт тэрэг бөгөөд хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын хүрээнд нэмэлт 1 вагоныг тохижуулан эрт илрүүлгийн цахим програмыг суурилуулан тоноглосон болохыг онцлоод төмөр замын шугам дагуух 7 аймгийн 25 сумын иргэд, төмөр замын салбарын ажиллагсдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах болохыг тэмдэглэн хэллээ.Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын халдварын цар тахлын үед хүн амыг вакцинжуулахад УБТЗ-ын Төв эмнэлгийн хөдөлгөөнт оношилгооны төв эмнэлэг үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлээд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар замд гарч байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ2 цаг 1 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”2 цаг 2 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь2 цаг 3 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ2 цаг 4 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ2 цаг 4 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров2 цаг 6 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна2 цаг 8 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"2 цаг 9 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"2 цаг 10 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё2 цаг 10 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ2 цаг 11 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна2 цаг 12 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.