Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна


8-р сарын 24
14 цаг 10 минут

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран, Нэгдсэн үндэстний  байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Орчны эрүүл мэндийг сайжруулах, хүнд ээлтэй эрүүл орчин бүрдүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж, оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтрагч талууд холбогдох мэдээлэл хийж, санал солилцлоо.
Түүнчлэн хүрээлэн буй орчины бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэндэд учирч болох сөрөг нөлөөллийг бууруулах, агаарын чанар, усны аюулгүй байдлыг хангах, орон нутагт орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоо бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэврийн байгууламж, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна.
Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд цаашид дараах зорилтуудын  хүрээнд өөрийн орон нутгийн онцлогт тохирсон төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Агаарын чанарыг сайжруулж, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах
2. Ундны усны чанар, аюулгүй байдлыг хангаж, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
3. Орчны эрүүл мэндийн тандалт, судалгаа, үнэлгээний чанарыг сайжруулах
4. Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул, эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх
5. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  нөхцөлийг сайжруулах
7. Хүний эрүүл мэндэд химийн бодисын үзүүлэх нөлөөллийг тандан судлах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав1 цаг 40 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв1 цаг 40 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана1 цаг 43 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно1 цаг 44 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ1 цаг 44 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ1 цаг 45 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно1 цаг 46 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв1 цаг 47 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.