Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны дэд хорооны хурал болов


8-р сарын 19
10 цаг 51 минут

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар-2023” нэрийн дор Зүүн Азийн залуучуудын наадам болох билээ. Энэ хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны дэргэдэх дэд хорооны гурав дахь удаагийн хурлыг зохион байгуулав. Хурлыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ахалж, уг наадмын ажлын явцтай танилцаж, хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлттэй холбоотой тайлан, зөвлөмжтэй танилцан саналаа хэлэв. “Улаанбаатар-2023” наадмын уриа нь:  

 “Хамтдаа цуглаж”

“Хамтдаа мөрөөдөж”

“Хамтдаа бүтээе”Энэхүү наадам нь спортын 12 төрөл (бадминтон, бокс, волейбол, жүдо, таеквондо, сагсан бөмбөг, усанд сэлэлт, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, чөлөөт бөх, и-спорт)-д өрсөлдөөн өрнөх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн, Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбай, Спортын төв ордон, “Уран ган” цогцолбор, Сүхбаатарын талбай, “Аса цирк”, Монголын хөлбөмбөгийн талбай, “Степп арена”, Улаанбаатар усан бассейн, Баянгол дүүргийн спорт цогцолбор, “УБ  Арена” зэрэг байгууллагуудад тэмцээн уралдаан бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.Тус наадамд 2000 орчим тамирчин оролцох төлөвтэй бол 350 шүүгч, 200 сайн дурын ажилтан, гадаад, дотоодын 200 сэтгүүлч ажиллах юм. Нэмж хэлэхэд Хятадын Тайванийн Тайчун хотноо зохион байгуулсан ЗАОХ-ны Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хот Зүүн Азийн Залуучуудын наадмыг 2023 онд зохион байгуулах эрх авч гэрээнд гарын үсэг зурсан билээ. 

Биеийн тамир, спортын улсын хороо 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна7 сар 31. 23:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.