Япон улсын засгийн газраас “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ийн коронавируст халдвар ковид-19-ийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө


8-р сарын 16
17 цаг 11 минут

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт Хөгжлийн төлөвлөлтийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ийн коронавируст халдвар КОВИД-19-ыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд 8 ширхэг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Эрүүл мэндийн яамны харьяа Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д зохион байгуулав. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Кобаяши Хироюки, ЖАЙКА- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи болон бусад албаны төлөөлөл оролцов.Тус арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Төслийн бус буцалтгүй тусламж болон Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан удаа дараа үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирснийг онцлон тэмдэглэв. Энэ удаагийн техникийн хамтын ажиллагааны төслөөр олгож буй техник тоног төхөөрөмж хэрэгслүүдийг олон улсын тээвэр ложистикийн нөхцөл байдал хүндэрсэн хэцүү үед амжилттай хүлээлгэн өгсөнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Япон Улсын Засгийн газар болон японы ард түмэнд гүн талархлаа илэрхийлэв.Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кобаяши Хироюки хэлэхдээ энэхүү техникийн хамтын ажиллагааны хүрээнд олгож буй техник, тоног төхөөрөмж хэрэгслүүд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Мөн цаашид Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үргэлжлүүлэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.ЖАЙКА- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи тус арга хэмжээний үеэр тус төслийн хүрээнд олгосон түргэн тусламжийн машин, тоног төхөөрөмж хэрэгслүүд нь Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэн цар тахлын хүнд хэцүү үед харамгүй сэтгэлээр ажилласан нийт эмч, эмнэлгийн ажилчдад талархал илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ2 цаг 54 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай2 цаг 55 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ2 цаг 56 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг2 цаг 56 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн2 цаг 58 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ2 цаг 59 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн2 цаг 59 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 1 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 2 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 3 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.