Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын төлөөлөгчид Монгол Улсад ирлээ


8-р сарын 11
14 цаг 51 минут

Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ирлээ.

           Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар Хуримтлалын нэгдсэн сан байгуулах замаар иргэдэд боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжих, хүн амын хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийг зорьж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Бүгд Найрамдах Сингапур Улсын Хуримтлалын Нэгдсэн Сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээг Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаас авахаар санамж бичиг байгуулсан.

             Зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад 8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд ажиллаж, Сингапур Улс Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож, хөгжүүлсэн туршлагаас хуваалцан, Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгохын тулд тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн засаглал, бодлогод тулгарч буй бэрхшээл, хоцрогдлыг үнэлж, тодорхойлох юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.