“Залуучуудын хөгжлийн сар”-ын хүрээнд соёлын салбарын залуучуудаа дэмжин ажиллаж байна


8-р сарын 11
11 цаг 00 минут

Соёлын яамны дэргэд соёл, урлагийн 14 чиглэл, 21 аймаг орон нутагт соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулан, салбарын хөгжилд залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

       Жил бүрийн 8 дугаар сарын 12 - “Олон улсын залуучуудын өдөр”, 8 дугаар сарын 25 - “Монголын Залуучуудын өдөр” тохиодог ба 8 дугаар сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон тэмдэглэн өнгөрүүлж, салбар бүр залуучуудын асуудалд анхаарлаа хандуулж, тэдэнд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулж, залууст ээлтэй шийдвэр гарган ажиллахыг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сангаас уриалдаг.

        "Залуучуудын хөгжлийн сар"-ын хүрээнд Соёлын яам салбарын залуучуудаа дэмжин “Нүүдэлчин Монгол 2022” соёлын биет бус өвийн их фестивальд “Соёлын өвийн хүрээ-үзэнгээ суралцъя” үйл ажиллагаанд соёлын биет бус өвөө өвлөн уламжлагч залуус өөрсдийн бүтээл туурвилаараа оролцохоос гадна, хүүхэд залууст зааж сургах, фестивалийн зохион байгуулалтад орж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

    “Нүүдэлчин Монгол 2022” соёлын биет бус өвийн фестивальд:

·         Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Соёл, урлагийн менежер залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Дүрслэх урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Тайз дэлгэцийн урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Дууны урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Баян-Өлгий аймгийн Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөөс

бүрдсэн нийт 32 залуус Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд  Эх хэл, аман уламжлал, илэрхийлэл, Ардын язгуур урлаг, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай уриа дуудлага, Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, Уламжлалт арга ухаан, Уламжлалт гар урлалын өргөө, Хүүхдийн хүрээний нэгдсэн хөтөлбөрт орж ажиллах юм.

Соёлын яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.