НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол ахуй соёлоор амьсгалсан нэгэн өдрийг өнгөрүүллээ


8-р сарын 11
10 цаг 55 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн урилгаар албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг Монгол уламжлал, ахуй соёлтой танилцуулах бэсрэг наадмыг Монгол Номадс жуулчны баазад зохион байгууллаа.
 
Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа.
 
Монгол Улс цэнхэр дуулгатнаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд илгээсний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа. Уг тэмдэглэлт түүхэн ойд зориулсан бэсрэг наадамд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон уртын дуугаа өргөж, ардын бүжгээ толилуулав. Мөн ноён Антонио Гутерреш малчин айлд зочилж, монгол ахуй соёлтой танилцаж, эрийн гурван наадмыг үзэж сонирхов.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бэсрэг наадмыг үзэж сонирхсоны дараа “Халуун дулаанаар угтаж авсан Монгол орон мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танд гүн талархал илэрхийлье. Монголын түүх бол Монгол цэргийн түүх гэдэгтэй энэ цаг мөчид санал нийлж буйгаа энд онцолъё.
 
Ийм баялаг түүх, зан заншилтай ард түмэн тэр дундаа Монголын энхийг сахиулагчид бусад орнуудын энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдав. Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг аж. Үүнийг энэхүү бэсрэг наадмыг үзээд илүү ихээр ойлголоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Батлан хамгаалах яам 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ4 цаг 25 минутын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг4 цаг 27 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна4 цаг 27 минутын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино4 цаг 28 минутын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана4 цаг 32 минутын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ4 цаг 33 минутын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана4 цаг 34 минутын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана4 цаг 34 минутын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ4 цаг 35 минутын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ4 цаг 36 минутын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.