Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ


8-р сарын 11
10 цаг 30 минут

Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай, 3.5 тонны даацтай, хог шахах зориулалттай Hyundai /HD72/ маркийн зургаан авто машиныг хог тээврийн компаниудад хүлээлгэн өглөө.

Мөн энэ онд Hyundai /HD78/, /HD170/ зэрэг загварын 12, ирэх онд 15 хог тээврийн машинаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа юм. Парк шинэчлэлийг ийнхүү төлөвлөсний дагуу хийснээр хог тээврийн асуудал 100 хувь шийдэгдэх аж.

Дүүргийн хүн амын нягтаршил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, орон сууцны бүтээн байгуулалт ихэссэн. Гэвч 10 гаруй жилийн хугацаанд хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгээгүй юм. Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байгаагаас 11 нь актлах шаардлагатай буюу ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй аж. Тиймээс засвар үйлчилгээ их хийдгийн улмаас хог ачилтыг хугацаанд нь хийж чаддаггүй байна. Үүнээс болж иргэд ихээр бухимддаг бөгөөд ийнхүү парк шинэчлэл хийснээр асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой боллоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо2 цаг 37 минутын өмнө“Made in Russia” форумд 86 орны төлөөлөл оролцжээ2 цаг 38 минутын өмнөБ.Энхбаяр: Сайдын ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ2 цаг 39 минутын өмнөГалын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ2 цаг 47 минутын өмнөИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна2 цаг 47 минутын өмнөGOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ2 цаг 49 минутын өмнөХиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ2 цаг 51 минутын өмнөЭ.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ2 цаг 53 минутын өмнөХууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ2 цаг 53 минутын өмнөУ.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна2 цаг 54 минутын өмнөХуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.