ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна


8-р сарын 10
15 цаг 56 минут

Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нийт 225 Шатахуун түгээх станц /ШТС/-ын ариун цэврийн байгууламжид тандалт судалгаа хийж, нүхэн жорлонг тоолж бүртгэжээ.

Тандалт судалгаагаар Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн соруулдаг септик системтэй, төвийн бохир усны шугамд холбогдсон болон стандартын бус нүхэн жорлон гэсэн гурван төрлийн ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан 27 аж ахуйн нэгжийн ШТС-ын дэргэд  89 ширхэг нүхэн жорлон бүртгэгдсэн байна. Тэдгээрээс хамгийн олон нүхэн жорлон ашиглаж буй нь “Сод Монгол групп”,  “Магнай трейд” компаниуд байлаа. Зөвхөн энэ хоёр компанийн 45 ШТС нүхэн жорлонтой байна.

           График 1. ШТС-д ашиглагдаж байгаа стандартын бус нүхэн жорлонгийн тоо

                                                   (ААН тус бүрээр)

Нүхэн жорлонгийн ашиглалтыг дүүргээр авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 31, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 14, Налайх дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Баянгол дүүрэгт хоёр ширхэг тоологджээ.

График 2. ШТС-д ашиглагдаж байгаа стандартын бус нүхэн жорлонгийн тоо

(Дүүрэг тус бүрээр)Судалгааны явцад Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг нүхэн жорлонтой хослуулан хэрэглэх тохиолдол олон байна. Ийм тохиолдолд нүхэн жорлонг ариутгал халдваргүйжүүлэлт хийн булж устгах зөвлөмжийг Нийслэлийн Байгаль орчны газраас өгчээ. Тооллогын явцад газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд санаачилга гарган нүхэн жорлонгийн тоог багасгаж, ариун цэврийн байгууламжаа стандартад нийцсэн, орчин үеийн шаардлагад тохирохуйц ариун цэврийн байгууламж болгон өөрчлөх цаг болсон нь харагджээ.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.