Мэндчилгээ


8-р сарын 9
17 цаг 39 минут

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ

ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт иргэд, тамирчид, дасгалжуулагч нараа, 

Монголчууд бид эрт дээр үеэсээ өөрсдийн түүх соёлоороо бахархах, үндэсний спортоо уламжлал болгон хөгжүүлж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Монголын үндэсний спорт, тоглоом наадгайн өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэн хадгалуулах, ёс заншлаа дээдлэн хөгжүүлэх үйлсэд өөрсдийн оюун ухаан,хүч чадлаа зориулан зүтгэж буй үндэсний спортын зүтгэлтнүүд, тамирчид, ард иргэд та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.

 Хүчит бөхчүүд, эрхий мэргэн харваачид, уяачид өөрсдийн мэдрэмж, уламжлалт арга барилаараа бяр тэнхээ, цэц мэргэн, уяа сойлгоо тааруулж хүүхэд балчир наснаасаа хичээллэдэг нь үндэсний уламжлалт спортын гайхамшиг, бахархал оршдог билээ.

 Монгол Улсын Засгийн газрын  2018 оны 183 дугаартогтоол, “Монголын үндэсний спортын VII наадам”-ыг орон даяар хоёр үе шаттайгаар  зуны спортын 13 төрөл, өвлийн спортын хоёр төрөл нийт 15 спортын төрлөөр аймаг, дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 2,000 гаруй шилдгүүд шигшээ тэмцээнд оролцохоор хуран цуглаад байна.

  Энэ оны хоёрдугаар сарын 18-20-нд болсон Монголын үндэсний спортын  өвлийн төрлийн шигшээ тэмцээнд 21 аймаг, есөндүүргийн 426 тамирчид оролцсоноос, мөсний шагайн харваанд 126 харваач, мөсний сурын харваанд 300 харваач хурд хүч, цэц мэргээ сорин өрсөлдөн шилдгүүд ньтодорсон юм.

Өвөг дээдсээс хойч үе бидэндээ нандигнан хадгалж, уламжлуулж үлдээсэн үндэсний спорт, тоглоом наадгай, тоглоомуудыг сэргээн баяжуулж, энэхүү соёлын биет өвийг үр хүүхдэдээ уламжлуулан, хөгжүүлэх нь БТС-ын байгууллагын эрхэм чухал зорилт юм. 

Соёл, уламжлалаа дээдэлдэг иргэд маань  энэхүү уламжлалт наадмын үйл ажиллагааг дэмжин идэвх санаачилгатай оролцож байна. Тамирчид та бүхэн эр бяр, оюун ухаан,авхаалж самбаагаа уралдуулан сайхан наадна гэдэгт итгэлтэй байна.

       Табүхэндээ бөх нь бяртай, морь нь хурдан, оноо мэргэн, хараа хурц байхыг ерөөж,үндэсний спортын  наадамдаа өргөнөөр оролцохыг уриалж байна. 

                                                 Хүндэтгэсэн:

                      ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ 

ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 цаг 11 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 цаг 12 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь4 цаг 12 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ4 цаг 13 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ4 цаг 14 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров4 цаг 16 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна4 цаг 18 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"4 цаг 18 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"4 цаг 19 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё4 цаг 20 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ4 цаг 21 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна4 цаг 22 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.