"Азийн хүүхдүүд-2022" наадмаас Монголын баг 11 медаль хүртлээ


8-р сарын 9
17 цаг 37 минут

ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд болов. Энэ удаагийн наадамд ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 21 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдлөө. Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага, зохион байгуулалтайгаар спортын таван төрөлд 48 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг амжилттай бэлтгэн оролцуулж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Энэ удаагийн наадамд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүндэт зочиноор оролцож, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэргэжилтэн Ж.Баасансүрэн, их эмч Э.Жамбалнямбуу нар ажиллав. Манай тамирчид жүдо (1 мөнгө, 2 хүрэл) , самбо ( 2 хүрэл) кураш ( 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл) масрестлинг ( 3 хүрэл) медаль буюу нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль гээд нийт 11 медаль хүртэн наадмын нэгдсэн дүнгээр 12 байр эзэллээ. Дараагийн наадам 2024 онд ОХУ-ын Якутын Саха хотод болно.

“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадмаас медаль хүртсэн тамирчдыг танилцуулж байна. 

Кураш бөх

Алтан медаль

Б.Батхүү 60 кг

Мөнгөн медаль

У.Өсөх-Ирээдүй 50 кг

Хүрэл медаль

М.Нандин-Эрдэнэ 57 кг

Жүдо бөх

Мөнгөн медаль

Ш.Чилүгэн 46 кг

Хүрэл медаль

Л.Амар-Энх 70 кг

Ч.Төгөлдөр 50 кг

Самбо

Хүрэл медаль

О.Нандин-Эрдэнэ 47 кг

Б.Чинхүслэн 49 кг

Масрестлинг

Хүрэл медаль

Г.Эрдэнэхатан 60 кг

О.Жавхлан 70 кг

С.Заяа 80 кг

Усанд сэлэлт

Н.Хишигбаяр

Спортын дэд мастерийн болзол хангав. 

Биеийн тамир, спортын улсын хороо 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.