НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ


8-р сарын 9
10 цаг 50 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монголын талаас Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцоно.

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 08 дугаар сарын 04-ний өдөр Зүүн хойд Азийн бүс нутагт хийж буй айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Япон Улсад айлчилж, Хирошимагийн Энх тайвны дурсгалын өдрийн арга хэмжээнд оролцон, Монгол Улс болон БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаа юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ24 минут 16 секундын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”25 минут 14 секундын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь25 минут 43 секундын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ26 минут 37 секундын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ27 минут 18 секундын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров29 минут 1 секундын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна30 минут 48 секундын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"31 минут 28 секундын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"32 минут 21 секундын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё33 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ33 минут 55 секундын өмнөМорьт эргүүл ажиллаж байна35 минут 18 секундын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.