Эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


8-р сарын 8
17 цаг 11 минут

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр БНСУ-ын Кёнсанбүг мужийн Захирагч Ли Чол Ү-г  хүлээн авч уулзлаа. Мөн БНСУ-ын Эрчим хүчний агентлагийн захирал Ли Сан Хун, Кёнсанбүг мужийн Хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ли Жэ Хюк, Кёнсанбүг мужийн Захиргааны Эрчим хүчний аж үйлдвэрийн хэлтсийн дарга Рю Си Каб болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, ЭХЯ-ны харьяа Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Б.Алтанцэцэг нар уулзалтад оролцсон юм. Уулзалтаар Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулах "Зүүн Азийн залуучуудын II спортын наадам”-д хамтран ажиллах тухай санал солилцож,  талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай болон Эрчим хүчний байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр улсын харилцааны хөгжилд орон нутгийн түвшний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өдгөө Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарч ажиллаж байгаа. Кёнсанбүг мужтай хэрэгжүүлж буй уламжлалт харилцаан дээр үндэслэж, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой бөгөөд өнөөдрийн байгуулж буй хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгүүд бидний хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Улаанбаатар хот нь Кёнсанбүг мужтай 2007 онд анх хамтын ажиллагаа тогтоож байсан бөгөөд түүнээс хойш соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрчим хүч, залуучууд солилцоо, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.