Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн болж байна


8-р сарын 5
15 цаг 17 минут

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн спортын хороонд эхэллээ. Хөдөлгөөний ач тусыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгох дадал төлөвшүүлэх зорилго бүхий эл тэмцээн сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ жилийн нөхөрсөг тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж үг хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлал болсон нөхөрсөг тэмцээнийг спортын зургаан төрлөөр зохион байгуулдаг онцлогтой. Хоёр жилийн хугацаанд түр завсарлаад энэ жил сэргээн зохион байгуулж буй тэмцээнд иргэд болоод төрийн бус байгууллагууд маш идэвхтэй оролцож байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг нийслэлд бүрдүүлэхээр заасан байдаг. Явган хүний замаар гаръя гэхэд зам харгуй нь хараа, сонсголын бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд зорчих зориулалтын байхаас эхлээд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудтай тогтмол уулзалт хийж байна. Шинээр барилга барилаа гэхэд эдгээр иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн стандартыг биелүүлэхийг шаардаж байгаа. Тэрхүү бүтээн байгуулалтын ажил хийхийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, хяналт тавьж байгаа. Энэ бол том давуу тал” гэлээ.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү:

-НЗДТГ-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, хүртээмжтэй байдлыг бий болгох, бэрхшээлгүй орчныг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг хэлбэр нь энэхүү нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж буй хэрэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, спортын тэмцээн уралдаанд оролцохын сацуу тулгамдсан асуудлаа ярилцаж, дүгнэх, дуу хоолойгоо нутгийн захиргааны байгууллага, төр засагт хүргэх үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Нөхөрсөг тэмцээн ихээхэн онцлогтой болдог. Зургаан төрлийн тэмцээн зохион байгуулж байна. Ширээний теннисийн тэмцээн байлаа гэхэд хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийнх өөр өөр байх жишээтэй. Түүнчлэн тамирчид шатар, олс таталт, гар барилдаан, нисдэг таваг шидэлт, дартс зэрэг төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаагаа сорих юм. Тэмцээнд тамирчид холимог багаар оролцоно. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад тэмцээнд оролцох тамирчдын тоонд тодорхой хязгаар тавьсан. Төрийн бус байгууллагуудаараа нэгдэж орж байгаа гэлээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс:

-Манай холбоо энэ тэмцээнд тав дахь жилдээ оролцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний дутагдалтай байх нь элбэг. Тиймээс энэхүү нөхөрсөг тэмцээнд оролцох дуртай. Нэг баг найман гишүүнтэй. Тэдгээр гишүүдийн хоёр нь тэргэнцэртэй байх бол хараа, сонсголын бэрхшээлтэй тус бүр хоёр, бусад төрлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг хамруулах байдлаар багаа бүрдүүлсэн. Бүх ард түмний спартакиад, улсын аварга шалгаруулах тэмцээнд манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд идэвхтэй хамрагддаг. Тэр бүх тэмцээн уралдаанд биднийг илүү өргөн хүрээнд оролцуулж, мэргэжлийн тамирчид бэлтгэх, спортын төрлийн олшруулж, олон улсад гарах боломж бүрдүүлэх чиглэлд дэмжээсэй гэж хүсдэг гэсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.