“Музейн аюулгүй байдлыг хангах нь” сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа


7-р сарын 8
16 цаг 16 минут

Соёлын яамнаас музейн аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх бодлогын хүрээнд оролцогч талуудын мэдлэг ойлголт, ур чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  “Музейн аюулгүй байдлыг хангах нь” сургалтыг Соёлын өвийн үндэсний төвд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Соёлын яам, Цагдаагийн Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музейн шинжээч, мэргэжилтнүүд музейн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, гэрээт харуул хамгаалалтын талаарх хууль тогтоомж, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх арга зүй, галын аюулгүй байдлыг хангах туршлага, музейн аюулгүй байдлын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар оролцогчдод мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ. Оролцогсдын зүгээс музейн аюулгүй байдлыг хангах хүрээнд хяналтын камерын системийг бүрэн шинэчлэх, харуул хамгаалалтын ажилтнуудын нийгмийн асуудлыг анхаарах, багаж хэрэгслийг сайжруулах сэдвийн хүрээнд асуулт асууж хариулт авав. Сургалтад төрийн болон орон нутгийн музейн удирдлага, харуул хамгаалалтын ажилтнууд, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд, цагдаагийн байгууллагын албан хаагчид болон гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 80 гаруй хүн хамрагдлаа. Энэ удаагийн сургалт нь музейн аюулгүй байдлыг хангах чиглэлээр оролцогч талуудын дунд зохион байгуулсан анхны сургалт юм.

Цаашид энэ мэт музейн аюулгүй байдлын сэдвээр сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцож байх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх хүчин зүйл болно гэдэгт оролцогч талууд санал нэгдлээ.  

Эх сурвалж: Соёлын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.