Ч.Номин: Монголчууд бидний соёлын нэгдмэл байдал хамгийн өндөр хувьтай байна 2022-07-05 14


7-р сарын 5
13 цаг 08 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран энэ сарын 3-5-ны өдрүүдэд “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Чуулганыг угтан өнгөрсөн өдрүүдэд салбар хэлэлцүүлгүүд болсон бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд бодлогын баримт бичигт тусгах санал зөвлөмж гаргах зорилготой нэгдсэн чуулга уулзалт болж өндөрлөлөө.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газар, УИХ-ын гишүүд оролцсон бөгөөд Соёлын сайд Ч.Номин “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх нь” сэдвээр илтгэл тавив. 

 

Соёлын сайдын илтгэлд дурдсанаар, соёлын салбарын хөгжлийн бодлогын гол тулгуурын нэг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-Алсын хараа 2050-д тусгасан Үндэсний нэгдмэл үнэт зүйл, түүнийг бэхжүүлэх зорилт бөгөөд дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн суурь судалгааг гаргаж дуусгажээ.

Судалгаагаар, Монголчууд бидний үндэсний нэгдмэл үнэт зүйл 49 хувьтай гэж гарсан бол соёлын нэгдмэл үнэт зүйл хамгийн өндөр буюу 64 хувьтай, нийгмийн нэгдмэл байдал 53 хувьтай, эдийн засгийн нэгдмэл байдал 40 хувь, улс төрийн нэгдмэл байдал 38 хувьтай гэж гарчээ.

Мөн Монгол Улс дэлхийд танигдсан байдлын талаарх иргэдийн ойлголт, Монгол Улсад гаднын соёлын нөлөөлөл, Монгол Улсын гадаад нэр хүнд, Монгол Улсын соёл гадаад улсад хэрхэн танигдсан байдал, бид өөрсдийгөө болон улс орнууд биднийг хэрхэн дүгнэдэг талаарх судалгааг дэлхийн нэр хүнд бүхий олон улсын байгууллагуудтай хамтран хийж соёлын салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар 87 улс оронд 175 мянга гаруй монгол иргэн ажиллаж, суралцаж, хөдөлмөрлөж байна.

Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.

 

Эх сурвалж: Соёлын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ6 цаг 52 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”6 цаг 53 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь6 цаг 53 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ6 цаг 54 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ6 цаг 55 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров6 цаг 57 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна6 цаг 58 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"6 цаг 59 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"7 цагийн өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё7 цаг 1 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ7 цаг 2 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна7 цаг 3 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.