Хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов


6-р сарын 24
17 цаг 50 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа. 

Хүүхэд, залуучууд бол улс орны ирээдүйн эзэд юм. Улс орны цаашдын хөгжил, хэтийн төлөв нь тухайн цаг үед өсөж, хүмүүжиж, боловсорч, бэлтгэгдэж буй хүүхдүүдээс шалтгаалах учраас тэдний эрүүл, аюулгүй амьдрах, зөв зохистой орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн чухал. Тиймээс нийслэлийн зүгээс энэ чиглэлээр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж буй юм. Энэ хүрээнд Хотын дарга НҮБ-ын Хүүхдийн сангаас олон улсын зөвлөх баг гаргахыг хүсэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэл олон талаар санал санаачилга гарган, хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хүүхэд залуучууд илүү нэгдмэл үзэл санаатай, алсын хараатай байх нь чухал. Тэдний оюун санаа, бие махбодын хувьд хөгжиж, төлөвших нөхцөлийг бүрдүүлж, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх орчинг бий болгох шаардлагатай. Мөн эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймд илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, бодлогын түвшинд ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн онцлов.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан энэхүү саналыг хүлээн авч, дэмжсэн бөгөөд “НҮБ дахь Монголын суурин төлөөлөгчтэй өчигдөрхөн холбогдож, 2023-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн тухай ярилцсан. Улаанбаатар хотын зүгээс дэвшүүлж буй энэ санал төлөөлөгчийн санал, чиг баримжаатай нийцэж байна. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан энэ хөтөлбөрийг дэмжин ажиллах бүрэн боломжтой. Шаардлагатай бол НҮБ-ын төв оффисоос ч дэмжлэг авч болно. Бидний зүгээс ч мөн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, олон хүн хамруулж болохыг судалъя” гэсэн юм.

Туршилтын хөтөлбөрийг эхний ээлжид нийслэлийн хамгийн их хүнтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ9 цаг 54 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ9 цаг 55 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав9 цаг 55 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ9 цаг 55 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно9 цаг 56 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа9 цаг 56 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ9 цаг 57 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ9 цаг 58 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ9 цаг 58 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна9 цаг 58 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.