Денвер хотын солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзлаа


6-р сарын 24
10 цаг 09 минут

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Улаанбаатар, Денвер хот 2001 онд албан ёсоор ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш албан айлчлал, соёл урлаг, бизнес, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Сурагч солилцооны хөтөлбөр нь хотуудын хамтын ажиллагаа төдийгүй хоёр улсын иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид маань сурлага, хөдөлмөр, авьяас, чадвараараа манлайлагч хүүхдүүд. Та бүхний цаашдын сурлага, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Зориг сангийн төслийн зохицуулагч Б.Гэрэлмаа  Зориг сангаас Улаанбаатар-Денвер ах дүү хотын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрөөр ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж сургалтад хамруулдаг уламжлалтай гэдгийг онцлов. Мөн хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явдаг. Сурагчид маань боловсрол төдийгүй тухайн улсын соёл, уламжлалын талаар таньж мэддэг чухал ач холбогдолтой гэв.

Зориг сангаас Улаанбаатар, Денвер хотуудын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т Монгол Улсаас ахлах ангийн 16 сурагч хамрагдаж байгаа. Харин АНУ-ын Денвер хотоос ахлах ангийн таван сурагч зургадугаар сарын 16-29-ний хооронд Улаанбаатар хотод зочилж, хөтөлбөрт хамрагдаж буй.  

Хөтөлбөрт хамрагдсан АНУ-ын Денвер хотын сурагчид Монгол Улсын соёл, уламжлал таалагдаж байгааг илэрхийлж байлаа.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"6 сар 26. 14:36Ормузын хоолойн халдлагаас болж газрын тосны үнэ дахин өсөв6 сар 26. 14:36"Элсэлтийн шалгалтын материал задрах боломжгүй"6 сар 26. 14:34Сая жуулчны үлгэр буюу тоолж чадахгүй бол төлөвлөж чадахгүй6 сар 26. 14:32Ч.Лодойсамбуу: Монголын төрийг өнөөдөр ч "нөгөө хүмүүс" удирдсаар байгаа6 сар 26. 14:31Роботын тусламжтайгаар анх удаа элэг шилжүүлэн суулгажээ6 сар 26. 14:30Нутагтаа үлдэх сонголт насан туршийн минь шийдвэр болсон6 сар 26. 14:29Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Г.Баясгаланг чөлөөллөө6 сар 26. 14:29"Малчны хүүхдийг цахимаар сургах хуулийн төслийг батлах нь. Эсэргүүцээч гэж нийгмээс дэмжлэг хүсэж байна"6 сар 26. 14:28ДЦС-5 төслийн талбайгаас 102 мянган шоо метр үнс зөөжээ6 сар 26. 14:27“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ6 сар 25. 13:06Он гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ6 сар 25. 13:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.