Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхлэв


6-р сарын 23
13 цаг 21 минут

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхлэв

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал өнөөдөр буюу 6 дугаар сарын 23-ны өдөр эхэллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримтлан, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг онцолж, энэ үүднээс 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлэн, 2014-2019 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 6 удаа зохион байгуулсныг тэмдэглэв.

Тэрээр Ковид-19  цар тахлын улмаас 2020-2021 онд эл бага хурлыг хойшлуулсан өнгөрсөн 2 жилийн хугацаанд Зүүн хойд Азийн бүс нутагт аюулгүй байдлын сорилтууд, үл итгэлцэл гүнзгийрснийг дурдаж, тэдгээрийг даван туулах, энхийн яриа хэлэлцээг сэргээн үргэлжүүлэхэд энэ удаагийн бага хурал чухал ач холбогдолтой гэв.

Нээлтийн хуралдаанд уг бага хурлыг хамтран зохион байгуулагч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Даваадорж үг хэлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Р.ДиКарло видео мэндчилгээ дэвшүүлэв.

Хоёр өдөр үргэлжлэх тус бага хурлын хүрээнд “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”, “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн сэдвээр таван салбар хуралдаан, Засгийн газрын төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалт тус тус болно.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хуралд 20 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллага, судалгааны хүрээлэнгийн нийт 150 орчим төлөөлөгч оролцож байна.

 

 

Эх сурвалж: Гадаах харилцааны яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя7 цаг 11 минутын өмнөМонголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ7 цаг 11 минутын өмнө"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"7 цаг 11 минутын өмнөЭм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ7 цаг 19 минутын өмнө“Монголын хилчдийн өдөр” тохиож байна7 цаг 20 минутын өмнөД.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав7 цаг 24 минутын өмнөИнгэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна7 цаг 24 минутын өмнөСургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо7 цаг 25 минутын өмнөВладимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна7 цаг 25 минутын өмнөӨ.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна7 цаг 29 минутын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.