“Мэдлэг мэдээлэлтэй-Хотын иргэн” аяныг зохион байгуулж байна


6-р сарын 23
9 цаг 21 минут

Нийслэлийн Засаг дарга 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ санаачлан “Мэдлэг мэдээлэлтэй-Хотын иргэн” аяныг 2022 оны зургадугаар сарын 6-наас долдугаар сарын 6-ны  хооронд, сарын хугацаанд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Хот тохижилтын газар, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-уудын Шуурхай удирдлагын алба, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн Хөгжлийн төв ТББ-ын Дуудлагын төвийн ажилтан, албан хаагчдыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар аяны хугацаанд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулсан юм. Мөн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлж, хотынхоо иргэдийг үнэн зөв мэдээ мэдээлэлтэй-эерэг хандлагатай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхэд уулзалт чиглэсэн.

Түүнчлэн хотын инженерийн хангамжийн шугам сүлжээний их урсгал засвар, хот нийтийн аж ахуйн үйлчилгээний талаар болон иргэдээс ирж буй гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх, гомдлыг бууруулах чиглэлээр хамтран постер танилцуулгыг бэлдэж, цахим сүлжээ ашиглан иргэд, оршин суугчдад сурталчлан таниулах, мэдлэг, мэдээлэл олгох ажлыг зохион байгуулж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ ОНӨТҮГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.