Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулж, тохижилтын ажлыг эрчимжүүлэхэд хувийн хэвшилтэй хамтарна


6-р сарын 22
11 цаг 00 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Жэй Си Деко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Ком Ланфранчиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хотын дарга “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрхтэй болсон. Мөн нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж, тав тухтай байдлыг хангахад онцгой анхаарч байгаа.  Энэ ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ” хэмээлээ.

“Жэй Си Деко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Ком Ланфранчи Улаанбаатар хотод гудамжны байгууламж, автобусны буудлын тохижилтоор дамжуулж олон улсад хэрэгжиж буй орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломжтойг онцолж байв.

Уулзалтын төгсгөлд талууд автобусны буудлын тохижилт, нийслэлд тохирох шийдлүүдийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-тай хамтран судлахаар тохирлоо.

“Жэй Си Деко Монголиа” ХХК нь 80 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг, автобусны зогсоолын байгууламж, гудамжны мэдээллийн байгууламжийн угсралт, өдөр тутмын арчилгаа цэвэрлэгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг томоохон сурталчилгааны компани юм. Тус компани нь Улаанбаатар хотын төвийн автобусны 210 буудал, мэдээллийн байгууламжуудын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хотын өнгө үзэмж, тохижилтын ажлыг гүйцэтгэж, иргэд, жуулчдын тав тухтай байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажилладаг.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.