“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийн үйл ажиллагааны усан хангамжийг шийдвэрлэжээ


6-р сарын 22
10 цаг 56 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэрээ Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах байгууламжийн III шинэ шугамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эрдэнэт хот болон тус үйлдвэрийн усан хангамжийн барилга, байгууламжийг өргөтгөх III шинэ шугамын бүтээн байгуулалт юм.

Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах барилга, байгууламжийн хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон. Олон арван жилийн эдэлгээний явцад нимгэрч ажлын даралт даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрсэн тул ус дамжуулах III шинэ шугамыг барьж байгуулжээ.

Ус дамжуулах III шинэ шугам ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн технологийн усны хэрэгцээг хангахаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийн үйл ажиллагааны усан хангамжийг бүрэн шийдвэрлэх боломж бүрдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчидтай уулзлаа.

“Эрдэнэт үйлдвэр” 2021 онд 1,186.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн юм.

Мөн “Ковид-19” цар тахлын үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх зарчмыг цар тахлын хүнд хэцүү цагт бодит ажил болгон харуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдээ бодитоор дэмжиж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид, хамт олонд Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө3 цаг 33 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД3 цаг 33 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”3 цаг 34 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ3 цаг 35 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ3 цаг 36 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна3 цаг 40 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай3 цаг 41 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ3 цаг 42 минутын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа3 цаг 45 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна3 цаг 45 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.