Дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах уриалгыг топ 100 аж ахуйн нэгжид хүргэлээ


6-р сарын 21
15 цаг 34 минут

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах санаачилгад МҮХАҮТ нэгдэж байгаа юм. Тэд өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг БШУЯ, БЕГ-тай хамтран зохион байгуулж байна. Мөн аж ахуйн нэгжүүдээ уриалаад хамгийн түрүүнд дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах шийдвэр гарган тохижилтын ажилдаа орсон гэдгээ дуулгаж байлаа.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт 2 мянга орчим хүүхдийг хамруулж байна. 2022 онд Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжээр шалгарсан компаниудыг энэ санаачилгад нэгдэхийг урилаа. ТОП 100 аж ахуйн нэгжид өнөөдөр 100 мянган хүн ажиллаж байгаа бол тэдний 33 мянга нь бага насны хүүхэдтэй гэсэн судалгаа байна.

Хэрвээ байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулбал төрөөс:

-Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал

-Хүүхдийн хоолны зардал

-Багш бэлтгэл, хангалт

-Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа

-Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл, стандартын уян хатан зохицуулалт

-Мэргэжлийн удирдлага

-Нэг цонхны үйлчилгээ зэргээр хангаж ажиллана.                                                                                 

Энэ уулзалтын үеэр ТЭСО групп 2019 оноос эхлэн ажиллуулж байгаа цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг танилцуулан сайн туршлагаасаа хуваалцсан юм. Аав ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар:

-Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байж, тогтвор суурьшилтай ажиллах болож бүрдэнэ

-Хөдөлмөрийн бүтээмж сайжирна

-Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ

-Шинээр ажлын байр бий болно

-Ажлын цаг ашиглалт сайжирна

-Замын түгжрэл, стрессийг бууруулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад хандан ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа. Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт ирээдүйд 12,9 ам.долларын нийгмийн үр өгөөж өгдөг болохыг онцолсон. Харин уулзалтад ирсэн зочид энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд төрийн байгууллагуудаас ирэх хүнд суртал, дарамт шахалт, элдэв стандарт шаардлагуудыг эргэж харах шаардлагатай гэлээ.

 

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37Шуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов3 сар 13. 15:36Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна3 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ3 сар 13. 15:33Менингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ3 сар 13. 15:32Nebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 сар 13. 15:26Мөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"3 сар 13. 15:23Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ3 сар 13. 15:22АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.