Байлдагч M.Гандбадраа албаа хаангаа Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, дээд оноог нь авлаа


6-р сарын 21
15 цаг 23 минут
Саяхан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, ахлах байлдагч Б.Билгүүн албаа хаангаа цахимаар суралцаж, дээд сургуулиа дүүргэсэн бол Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Т.Гандбадраа мөн л албаа хаангаа БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа.
 
Энэ хөтөлбөрт 28 сурагч шалгарч, тэтгэлэг авснаас хамгийн дээд оноог байлдагч Т.Гандбадраа авсан байна. Түүнээс "Өглөөний сонин"-ы сурвалжлагч А.Болор-Эгшиглэн дараах ярилцлагыг авчээ.
 
-Цэргийн ангидаа шалгалтад бэл¬дээд хамгийн өндөр оноог авсан байна. Шалгалтдаа хэрхэн бэлдсэн бэ?
-Би сертификатаа гардан авахын тулд цэргийн ангиасаа чөлөө аваад ирсэн. Шалгалт өгөхдөө ч бас чөлөөгөөр гарч ирж байлаа. Цэргийн алба хаах нэг жилийг ашиггүй хугацаа алдалт болгохгүйн тулд чөлөөтэй цаг гарах бүрийд хичээлээ давтаж байсан. Цэргийн албаныхан маань цаас, үзгээс эхлээд шалгалтад бэлдэх бололцоог бий болгож өгсөн юм. Хэдий цэрэгт мэдээ мэдээлэл хомс ч эргэлтээр ирсэн гэр бүл найз нөхдөөсөө асууж сурагласаар шалгалтынхаа мэдээллийг авч чадсан. Хүмүүс нэг жилийн цэргийн алба хаахаар хугацаа алдана, өөр бусад олон чухал зүйлээс хоцорно гэж боддог. Гэвч хичээвэл хаана ч боломж байдаг шүү дээ.
-Цэргийн ангиас БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгийг авч чадсан байна шүү дээ. Яагаад заавал БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийг сонгосон бэ?
-Хөл хорионоос үүдэн сүүлийн хоёр жил гадаадын их сургуульд суралцах боломж тун хавчиг болсон. Харин энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь БНХАУ-ын шилдэг их сургуулиудад зуучилж өгдөг. IELTS, HSK зэрэг хэлний оноо шаардахгүйгээр цахимаар хэлний түвшин тогтоох шалгалт авсан. Би энэ оноогоороо нэгдүгээрт эрэмбэлэгдэж, тэтгэлгийн болзол хангасан гэсэн үг. Үүнээс гадна БНХАУ-ын их сургуулиуд дэлхийн чансаанд дээгүүр үнэлэгддэг. Ийм учраас цэргийн алба хааж байгаа ч яаж ийгээд л энэхүү тэтгэлэгт тэнцэхийг зорьсон.
-Халагдаж ирээд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Нэст Эдүкэйшн АйТи сургуульд ахлах ангиа дүүргээд өөрийн хүсэлтээр цэргийн алба хаахаар явсан. Иргэн хүнийхээ, эр хүнийхээ хувьд цэргийн алба хаах нь зөв гэж боддог болохоор тэр л дээ. Цэргээс ирэх аравдугаар сард халагдана. Тэтгэлгээрээ БНХАУ-д компьютер технологийн чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байна.
-Цэргийн албаны талаарх таны сэтгэгдэл?
-Нэр төртэйгөөр эр цэргийн албаа хааж, эх орны хүү болж байгаадаа баярлаж байна. Цэргийн алба хааснаар хүн өөрөө өөрийгөө илүү ойлгож, тэсвэр хатуужилтай болдог мэт санагдсан. Биеийн хүч чадал, ертөнцийг үзэх үзлийн хувьд ч тэр би өөрийгөө өмнөхөөсөө илүү дээрдсэн гэж бодож байгаа.
Эх сурвалж: Монгол Цэрэг-Дэлхийн ЦЭРЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37Шуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов3 сар 13. 15:36Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна3 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ3 сар 13. 15:33Менингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ3 сар 13. 15:32Nebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 сар 13. 15:26Мөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"3 сар 13. 15:23Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ3 сар 13. 15:22АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.