Өмнөговьд их сургуулийн цогцолбор байгуулах асуудлаар “Оюу толгой” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар боллоо


6-р сарын 21
12 цаг 33 минут

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас 2021 онд орон нутгийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Өмнөговь аймагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг цогцолбор хэлбэрээр шинээр байгуулахаар ажиллаж байна. Өмнөговь аймагт 20 га талбайд их сургуулийн цогцолбор байгуулж, ирэх намраас элсэлтээ авч эхэлнэ. Энэхүү томоохон төсөлд “Оюу толгой” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтийг сайдын зүгээс илэрхийлсэн.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал боловсролын салбар, тэр дундаа орон нутагт их сургуулийн цогцолбор байгуулах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулан санамж бичиг байгуулахад бэлэн байгаагаа мөн хэллээ. Тэрбээр хатуу дэд бүтцийн асуудал гэхээс илүүтэй сургалтын хөтөлбөр, орчин, оюутан, залууст зөөлөн ур чадвар олгох чиглэлд анхаарах хэрэгтэйг ч онцлов.

Уулзалтаар талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.

“Оюу толгой” ХХК-ийн хувьд сургууль, цэцэрлэг барих, анги танхим тохижуулах, тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангах, гадаад, дотоод тэтгэлэг зэргээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 150 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ10 сар 14. 13:23Ирэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ10 сар 14. 13:22“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна10 сар 14. 13:18Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай10 сар 14. 13:17Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ10 сар 14. 13:16Монгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа10 сар 14. 13:13Замын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна10 сар 14. 13:12ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.