Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай боллоо


6-р сарын 20
13 цаг 08 минут

Сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.06.20-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны болон харьяа газруудын өнгөрсөн 14 хоногийн ажлын гүйцэтгэлийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт танилцууллаа.

Танилцуулгын дараа Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор хийж буй магадлалын ажлын явцыг мэдээллээ. Мөн Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цементийн тээвэр болон үйлдвэрлэлийн талаар, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү хөрөнгө оруулалтын ажлуудад хийж буй аудитын мэдээг танилцуулав.

Шуурхай хуралдаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Ипотекийн зээлийг сайжруулах ажлын хэсгийн судлаж, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мөн мэдээлэл өглөө.

Сайд Б.Мөнхбаатар "1008" орон сууцны хорооллын барилгын ажлын явц, аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн тээвэрлэлтийн асуудлуудыг тодруулж, нэмэлт мэдээлэл сонслоо.

Шуурхай хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.

Үүнд:

✅ Дорноговь, Сүхбаатар, Эрдэнэт, Дархан-Уул, Дорнод зэрэг аймгуудын цэвэрлэх байгууламжийн ажлыг шуурхайлах,

✅ Ногоон нуур орчмын "1008" орон сууцны хорооллын барилгын ажлыг эрчимжүүлэх,

✅ Барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадалалын ажлыг дуусгаж, магадлалын дүрмийг нарийвчлан танилцуулах,

✅ Гадны хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар хэрэгжих төслүүд дээр ажлын хэсэг байгуулж, ажлын явцыг түргэтгэх

✅ Хот байгуулалтын хуулийн төслийг Газрын багц хуулийн төсөлтэй хэрхэн уялдуулж байгааг танилцуулах.

✅Цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.                                                                                                                                                     

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.