Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ой тохиож байна


6-р сарын 20
11 цаг 14 минут

OBA-18-jil-banner-850x425-1.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 18 дахь жилтэйгээ золгож байна.

2003 оны зургадугаар сард УИХ-аар “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг баталсанаар Монгол Улсад гамшгаас хамгаалах удирдлагын шинэ тогтолцоо бий болж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чиг үүрэг бүхий орчин үеийн Онцгой байдлын алба бий болох эрх зүйн үндэс бүрэлдсэн юм.

Түүхийн энэ хугацаанд шинэ тутам байгуулагдсан Онцгой байдлын алба өөрийн чадавхаа бэхжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хүч, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин өнөөдрийн дэлхийн жишигт хүрлээ.

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нэг томоохон илрэл нь 18 жилийн хугацаанд 24,301 хүний амь нас, 572,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

  Онцгой байдлын байгууллагын түүхт 18 жилийн ойн энэ өдөр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулах алба сурталчлах өдөрлөг “Сүхбаатар”-ын талбайд болох бол ойн баярын хурлын арга хэмжээ Соёлын төвд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана59 минут 42 секундын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ1 цаг 1 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна1 цаг 2 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө1 цаг 2 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо1 цаг 2 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"1 цаг 3 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ1 цаг 3 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно1 цаг 5 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ1 цаг 7 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна1 цаг 8 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ1 цаг 8 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.