Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сансрын нисэгчдийг хүлээн авч уулзав


6-р сарын 20
10 цаг 01 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзав.

Зөвлөлт, Монголын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Өнгөрсөн онд тохиосон хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ой, сансрын нисэгч В.А.Жанибековын 80 насны ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Энэ онд Сансар судлалын төвийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээнд байгуулж, сансрын технологийг хөгжүүлэх, микро хиймэл дагуул бүтээн хөөргөх чиглэлээр ажиллаж байгааг дурдав.

Мөн Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ сансрын дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, энэ хүрээнд монгол эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх, нисгэх талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай санал солилцсоны дагуу яриа хэлцэл явагдаж байгааг тодотгов.

Хамтарсан нислэгийн хүрээнд бэлтгэгдсэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, засаг, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс гэдгийг сансрын нисэгч В.А.Жанибеков хэллээ.

Дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэх, нисгэхийг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, сансрын нисэгчийн хувиар бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа В.П.Савиных илэрхийлэв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарган В.А.Жанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн” өргөмжлөл, В.П.  Савиныхт нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, В.А.Бабушкинд  Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олгосон байна.

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг 1981 оны 03 дугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуураас “Союз-39” хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрон найм хоногийн  дэлхийдээ газардсан түүхтэй.

Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн хоёрдахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван  чиглэлээр 25 нэр бүхий 36 туршилт, судалгаа хийжээ.

Эх сурвөлж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35О.Цогтгэрэл: Ийм шалтгаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар сонгоход дэмжиж санал өгсөн3 сар 19. 14:34Газрын тосны үнэ баррель нь 110 доллар давжээ3 сар 19. 14:34Ормузын хоолойн хариуцлагыг АНУ холбоотнууддаа үлдээгээд явах боломжтойг Трамп анхааруулав3 сар 19. 14:33Шинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх гэсэн боловч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байна3 сар 19. 14:32Орчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, сурталчилгааны байгууламжийг буулгаж эхэлжээ3 сар 19. 14:31Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв3 сар 19. 14:31Бага насны стресс хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй3 сар 19. 14:30Банкны хэрэглээний зээл буурсан ч ББСБ-уудынх өсжээ3 сар 19. 14:29Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа3 сар 18. 18:01УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо3 сар 18. 18:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.