ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Касай СХД-ийн “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллав


6-р сарын 17
17 цаг 44 минут

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Касай болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн СХД-ийн “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвд /2022.06.17/ өдөр ажиллалаа. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь 12мянга 767 хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүний 0-15 насны хүн ам 33.1%, насанд хүрэгчид 63%, жирэмсэн эмэгтэйчүүд 33%-г эзэлдэг байна. Энэ үеэр МонПэн загвар төсөл, санаачилгын хэрэгжилтийн талаар ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд танилцуулав. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлсэн туршлага, гаргасан үр дүнгийн талаар онцолсон юм.
 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши касай “Би энэ бүсийг Дэлхийн хамгийн эрүүл аюулгүй бүс болгохын төлөө алсын хараа гарган ажиллаж байгаа. Монгол улсын хувьд энэ зорилтод маань нийцсэн үлгэр жишээ улс болохоор байна гэж дүгнэж байна. Монгол улс Ковид 19-н цар тахлыг маш амжилттай даван туулсныг биеэр үзлээ танилцлаа. Мөн эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо. Энэ удаагийн айлчлал амжилттай өндөрлөж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Нэгдсэн Үндэсний байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх хянах замаар халдвар бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар бууруулах зорилтыг тавьсан. Зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийг шижин зэрэг халдварт бус өвчин (ХБӨ) нь Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жилийг зонхилж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Монгол улсад эдийн засгийн хувьд үр бүтээлтэй хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн өвчлөл, нас баралтын шалтгаан нь халдварт бус өвчин болж хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг эзэлж, нас барсан 3 тохиолдол бүрийн 1 нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. 2019 оны 7 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нийт 16 сум, өрхийн эрүүл мэндийн төвд МонПэн загвар төслийг ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлснээр сум өрхийн ЭМТ-үүдэд 18-аас дээш насны хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөр ойрын 10 жилд өвдөх эрсдэлийг үнэлж эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарсан.

Иймээс энэхүү загвар төслийг МонПэн санаачилга болгон өргөжүүлэхлээр шийдвэрлэж, уг санаачилгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ, НЭМҮТ-өөс ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр уг санаачилгыг хэрэгжүүлэхээр сонгогдсон 6 аймаг, СХД-ийн 121 ЭМАШТҮ-ний байгууллагад үзүүлж байгаа ХБӨ/ЗСӨ-ний тусламж үйлчилгээний байдалд суурь үнэлгээ хийсэн. Мөн сонгогдсон 6 аймаг болох Дорнод, Завхан, Дундговь, Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул, СХД-ийн өрх сумын 121 эрүүл мэндийн төвд ДЭМБ-ын зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлж хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулж, 450 эмч эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж шаардлагатай тоног төхөөрөмж, гарын авлагыг нийлүүлсэн.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.