Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замын төслийн ажил эхэллээ


6-р сарын 17
16 цаг 12 минут

УЛИАСТАЙ-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 198 КМ АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зургадугаар сарын 13-16-ны өдөр Завхан, Говь-Алтай аймагт ажиллалаа.

Тодруулбал "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, замын зураг төслийг боловсруулсан "Ар Си Эс Си” ХХК холбогдох мэргэжилтнүүд, нутгийн захиргааны удирдлагууд авто замын одоогийн нөхцөл байдалтай танилцаж, замын трассын дагуу байгаль орчин, нийгмийн хамгааллын нөлөөллийг тогтоох, холбогдох судалгаа хийх, зураг төсөлд өгөгдсөн трассыг баталгаажуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт боловсруулахаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд замын трассд хамаарах цэгүүд, тээвэрлэлт хийх зай хамгийн богино учир барилгын ажлын өртөг хямд, автомашины хөдөлгөөнд саадгүй, аюулгүй нэвтрүүлэн өнгөрүүлэх боломжтой, тээвэр ашиглалтын зардал бага, зорчих хугацаа хэмнэлттэй, хөдөлгөөний аюулгүй нөхцөл байдлыг хангасан, орон нутгийн тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг эрс багасгах боломжтой зэрэг олон давуу талтайг холбогдох албаныханд тайлбарлав. Түүнчлэн сонгоод буй трассын гуравдугаар хувилбар нь  орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд үндэслэн дэмжлэг авсан юм.

Зураг: Замын трассын хувилбарууд

Тус замын барилгын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулснаар Монгол улсын авто замын ирээдүйн сүлжээ болох Арц суурь, Бургастайн хилийн боомт гэсэн босоо тэнхлэгийн авто зам, түүгээр өнгөрөх олон улсын транзит тээвэр өргөжин тэлж, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.