Сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч талуудын 15 дугаар чуулганд оролцож байна


6-р сарын 17
15 цаг 18 минут

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч талуудын 15 дугаар чуулган энэ 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байна.  Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахимаар оролцож, үг хэлэв.

Энэ удаагийн чуулган “КОВИД цар тахлын үед болон цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж, оролцоог хангасан нийгмийг цогцлоох нь” сэдвийн дор болж байна.

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч тал болж, үүнээс хойш 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль баталсныг сайд А.Ариунзаяа тэмдэглэв. Манай улс олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн хэрэгжилтийн 2 ба 3 дугаар илтгэлийг танилцуулсан.

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх үйлчилгээг цахимжуулж, e-mongolia e-welfare платформд нийт 8 үйлчилгээг нэвтрүүлснээс гадна сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан “duudlaga.mn” үйлчилгээг нэвтрүүлснээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэмдэглэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө2 цаг 23 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД2 цаг 24 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”2 цаг 25 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ2 цаг 26 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ2 цаг 26 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна2 цаг 30 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай2 цаг 31 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ2 цаг 32 минутын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа2 цаг 35 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна2 цаг 36 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.