Балетчин Р.Булганыг Хангарди одонгоор шагналаа


6-р сарын 17
12 цаг 31 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Рэнцэндоржийн Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Хотын дарга шагнал гардуулах үеэрээ “Монголын сонгодог урлагт, тэр дундаа балетын урлагийн хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэл, авьяас билгээ зориулан ажиллаж, улс орныхоо нэрийг олон улсад алдаршуулж байгаад талархаж байна. Цаашид ч гялалзсан их амжилтыг үзүүлэн, улс, нийслэлийнхээ нэрийг дэлхийд гаргаж яваарай” хэмээсэн юм.

Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн театрын балетын гоцлооч Р.Булган “Гадаадад Монголынхоо нэрийг гаргахын төлөө хичээсэн зүтгэлийг минь үнэлж, энэ шагналыг олгосонд талархаж байна. Би балетын урлагаар зургаан настайгаасаа хойш хичээллэсэн. Ээж минь л намайг анх энэ салбарт хөтлөн оруулсан юм. Тэр цагаас хойш тасралтгүй хичээллэсээр балетад дурласан. Миний хувьд 2018 онд Мариус Петипагийн 200 жилийн ойн нэрэмжит гала фестивальд оролцож, анх удаа сургуулиа болон Монгол Улсаа төлөөлөн Большой театрын тайзнаа гарч байсан юм. Олон тоглолтоос тэр л сэтгэлд тод үлдсэн. Гэхдээ Монголын тайз хамгийн сайхан нь. Яагаад ч юм сэтгэлд их дулаан мэдрэмж төрүүлдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Р.Булган 2018 онд ОХУ-ын Пермь хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж байжээ. Түүний уг амжилт нь Монгол Улсын балетын түүхэнд сургуулийн сурагч байхдаа мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг уралдаанаас мөнгөн медаль хүртсэн анхны тохиолдол юм. Тэрбээр балетын урлагт хүсэл сонирхолтой дүү нартаа хандан “Хийж буй зүйлсдээ зүрх сэтгэлээсээ хандаарай. Уйгагүй байж, балет гэдэг мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй” хэмээн захисан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно9 цаг 26 минутын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"9 цаг 28 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ9 цаг 36 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов9 цаг 37 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ9 цаг 38 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ9 цаг 38 минутын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна9 цаг 41 минутын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ9 цаг 42 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ9 цаг 42 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.