Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв


6-р сарын 7
15 цаг 15 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс-ыг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч В.В.Путинтай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал тохиролцоонд хүрснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмдэглэв.

Хоёр орны Засгийн газар хоорондын комисс, мөн комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ илэрхийлэв.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар бүс нутаг, тэр дундаа Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг гэдгийг амбан захирагч А.В.Усс хэллээ.

Уулзалтын үеэр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч ойн салбарт, тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд хамтарсан үйлдвэр байгуулах, инновац, шинэ технологийг хамтран нэвтрүүлэх, Монгол Улсаас хайлуур жонш, ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг хэлэв.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Шадар сайдад бараалхаж, нийслэлийн удирдлагуудтай уулзах бөгөөд Булган, Өвөрхангай аймагтай шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58Илчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна6 сар 22. 12:57Дархан-Уул аймагт элсэлтийн шалгалт өгч буй хүүхэдтэй эцэг, эхчүүд цалинтай чөлөө эдэлнэ6 сар 22. 12:56Дэлхийг түгшээж буй Эл Нино үзэгдэл: Хүнсний үнэ, түймэр, гангийн шинэ эрсдэл6 сар 22. 12:55Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ6 сар 22. 12:55Газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав6 сар 20. 11:59Улсын нисэхийн тухай хуулийг батлав6 сар 20. 11:59Хойд Солонгосын асуудлыг эргэн харах цаг нь болсон6 сар 20. 11:58Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 20. 11:57Энэ сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв6 сар 20. 11:57Е-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авч болно6 сар 20. 11:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.